Элчин Сайдын Яам

“ ХАРЬ ГАРИГИЙНХАНЫ ТУСГАЙ ДИПЛОМАТ СТАТУС ШААРДЛАГА “

Өөр гариг ертөнцийн соёл иргэншилт Харийнхан бидэнтэй холбоо тогтоож, албан ёсны харилцаанд бэлтгэхийн тулд бидэнд мэдээ дохионууд өгч байгаа нь улам бүр ил тодорхой болсоор байна. Засгийн газрын зарим ажилтан, эрдэмтэн судлаачид үүнийг аль хэдийнээ мэдсэн байх нь дамжиггүй!

Раелийн Хөдөлгөөн бол ашгийн төлөө бус Олон улсын хүмүүнлэгийн байгууллага юм. Тус хөдөлгөөн нь хүн төрөлхтөний жинхэнэ гарал үүслийг мэдээллэх тэр дундаа хүн төрөлхтнийг бий болгосон өндөр боловсронгуй Харь гаригийн эрдэмтэд болох Элохимоос ирүүлсэн мэдээллүүдийг түгээх, шинжлэх ухаанч оюунлаг шашингүй үзэлтэн хүмүүсийг нэгтгэдэг.

Гэхдээ уг мэдээллийг түгээх нь Раелийн Хөдөлгөөний цорын ганц зорилго биш. Манай хөдөлгөөний бас нэгэн зорилго бол биднийг Бүтээгч Харийнханыг албан ёсоор хүлээн авах *Элчин сайдын яам* байгууламжийн газрыг бэлтгэх юм.

Тэдний элч болох Раелаар дамжуулан Харийнхан болох Элохим нь хүн төрөлхтөнтэй албан ёсоор уулзах чин хүсэлтэй байгаагаа хүндэтгэлтэйгээр илэрхийлсэн билээ. Хэрэв тэднийг бүх засгийн газрууд хүлээн зөвшөөрөх үед тэд Дэлхийд буух боловч *Элчин сайдын яам * байгууламжийг урьдчилан барьж бэлтгэсэнээр тэднийг Дэлхийд угтах бидний хүсэл сонирхолыг Харийнханд эхэлж харуулах болно.

Энэхүү Элчин сайдын яам байгууламж нь “Гуравдахь сүм”
буюу эртний бичээсүүдэд зөгнөснөөр бий болно.

Элохимийн хүсэлт тодорхойлолтын дагуу энэ нь газар нутгаас ангид байдал болон, төвийг сахисан агаарын болон газар нутгийг ашиглах эрхийг хүлээн зөвшөөрч баталгаажсан бүс байрлалд баригдах ёстой. Элчин сайдын яам газрыг барьж байгуулсанаар мөн тэднийг оршин байлгах эрхийг олгоход шаардлагатай зөвшөөрлийг олгосноор хүн төрөлхтөн нь тэдгээр Бүтээгч Харийнхантай албан ёсоор уулзахад бэлэн болсон гэдгийг батлах юм.

Раелийн хөдөлгөөн саяхан Элчин сайдын яамны төслийг зохион байгуулах асуудлыг авч үзэх талаар хэд хэдэн улсуудад хүсэлт гаргасан бөгөөд үүнээс цөөн хэдэн улс энэ төсөлд зориулж орон зай байрлуулах сонирхол, байр сууриа илэрхийлжээ. Урьдчилсан хэлэлцүүлэгүүд аль хэдийнээ эхэлсэн болно.

Хэд хэдэн засгийн газруудад хандсан бичиг баримтанд үзүүлснээр, сансар огторгуйгаас ирэх “Бүтээгч Харийнханд” зориулсан Элчин сайдын яам төслийг дэмжин хүлээн авч буй улсад ихээхэн хэмжээний санхүүгийн ашиг авчирах юм. Үүнээс гадна уг хувь завшаантай улс үндэстэн нь Элохимийн тусгай хамгаалалтыг хүртэж хэдэн мянган жилийн туршид манай галактик гариг хоорондын оюун санааны болон Шинжлэх ухааны төв болох болно.

Video Preview

Санал болгож байгаа Элчин сайдын яам төслийн нарийвчилсан төлөвлөгөө, техникийн үзүүлэлтүүдийг эндээс харах боломжтой