(ООА)

Харь гаригийнханы захиасын тухай

Хэрэв бид Бурханд итгэдэг бол “Хэн Бурханыг бүтээсэн” бэ гэж асуух байсан байх. Хэрэв бид эволюци болон “Их тэсрэлтэнд” итгэдэг бол эдгээр матери болон энерги хаанаас бий болсон бэ гэж асуух байсан байх. Элохимийн үүслийн тухай мөн адил Элохим мөн тэднийг Бүтээгч болох тэнгэрээс ирсэн Харийнханаар бүтээгдсэн. Хэзээ нэгэн өдөр дэлхийн шинжлэх ухаанчид өөр гариг ертөнц рүү явж тэндээ амьдрал бүтээх болно. Энэ бол хязгааргүй амьдралын тойрог

Элохим буюу тэдгээр Харийнхан түрэмгийлэгч эсвэл булаан эзлэгчид биш. Тэд Дэлхийд албан ёсоор бууж ирэх хүсэлтээ илэрхийлсэн боловч бидний татгалзах сонголтыг ч бас хүндэтгэж үзнэ. Тэднийг хүлээн авах эсэх нь хүн төрөлхтөний хэрэг, харин бидний урилга бол Элчин сайдын яам юм. Энэ бидний хийж чадах хамгийн наад захын зүйл.
Элчин сайдын яамны төвийг сахисан байдал, чөлөөт агаарын орон зай, албан ёсоор угтан авалгүйгээр төлөвлөөгүй, хүсээгүй байхад газардах нь дэлхий даяар гамшигт үр дагавартай улс төр, эдийн засаг, нийгмийн асар их сөрөг үр дагаврыг авчрах юм. Раел бол тэдний дэлхий дээрх Харийнханы Элчин сайд учраас Элохим нь Раелийн гүн ухаанаас бусад засгийн газар, зохиомол шашин шүтлэг, буруу үзэл суртлыг дэмжих үед буухгүй. Тиймээс тэд ЭСЯ-аа барьсан үед л ирнэ. Энэ бол тэдний бидэнд үзүүлэх хайр энэрэл ба хүндлэл юм.

Учир нь урьдчилан мэдээгүй, хүсээгүй үед газардах нь Дэлхийн засгийн газрууд тэднийг булаан эзлэгчидтэй андуурч түрэмгийлэгч гэж үзэх болно, ингэснээр цэргийн хүчээр заналхийлсэн хариу үйлдлийн дүнд аюул нүүрлэж байна. Энэхүү гамшигт үзэгдлээс зайлсхийх цорын ганц арга бол Элохимийг хэн болохыг мэддэг болох, мөн Харь гаригийнханы захиасыг Дэлхий даяар түгээх явдал юм. Үүний дараа л бид өөрсдийгөө хайрладаг, дэлхийн засгийн газруудтай албан ёсоор уулзах, шинжлэх ухааны дэвшилтэт өвөө хүн төрөлхтөнтэй хуваалцахыг хүсдэг Бүтээгчид Элохимийн эргэн ирэлтийг төсөөлж чадна.

Раелийн философи бол итгэж үнэмшихээс илүүтэй ойлгож ухамсарлахын хэлбэр юм. Раел таныг өөртөө сохроор итгүүлэхийг хэзээ ч хүсэхгүй. Үүний оронд “Оюунлаг загвар – Харь гаригийнханы захиас” номыг уншихийг зөвлөн өөрсдөө судалгаа хийж, өөрийн дүгнэлтээ гаргахыг эрхэм болгодог юм.

Раелийн номонд орсон мэдээллүүд нь эртний шашны бүх зохиол, домог, уламжлал болон орчин үеийн шинжлэх ухаанаар батлагдаж, дэмжигддэг. Хүн төрөлхтөн болоод өөр гаригийн хүн төрөлхтний хоорондын харилцааны ул мөрийг нотлох баримтыг манай түүхүүд, бүх улс орон тивд олж болно. Үүнээс гадна бидний амьдарч байгаа нийгэм дэх бүх шинжлэх ухааны хөгжил дэвшлийг та харж байгаа бол энэ бүхэн 40 жилийн өмнө Раелийн хэлсэнчлэн аль хэдийн мэдэгдэж тэмдэглэгдсэн зүйлс юм.

Раелийн Хөдөлгөөн

Үгүй. Раелийн хөдөлгөөн бол гишүүддээ, түүний дотор Раелд цалин олгодоггүй ашгийн төлөө бус байгууллага юм. Гишүүд бүгд Раелийн эрхэм зорилгыг сайтар ухамсарлаж, чөлөөт цагаа зориулдаг сайн дурын гишүүд юм.
Раелийн Хөдөлгөөнд хуримталсан мөнгийг Раелд цалин болгон өгдөг эсэх талаар тодруулж байгаа бол Раелийг санхүүгийн хувьд дэмждэг хуулийн дагуу зөвшөөрөгдсөн бие даасан байгууллага болох Раелийн Сангаар дамжуулан өгдөг. Раелчууд хүсвэл энэ санд хандив өгөх боломжтой, гэхдээ энэ нь заавал байх албагүй.

Манай нийгэм нь мөнгөний тогтолцоонд суурилсан хэвээр байгаа тул Раелийн Хөдөлгөөн нь дэлхий даяар үйл ажиллагаагаа санхүүжүүлэх хандиваас ихээхэн хамаардаг.

Раелийн Хөдөлгөөнд оруулсан хандивыг манай хоёр үндсэн зорилгод ашигладаг.
1) Элохим Раелд өгсөн мэдээллийн тухай хүн төрөлхтөнд мэдээлж таниулахад ашигладаг (хуудас, зар, сурталчилгааны самбар, лекц унших, энэ вэбсайтыг байршуулах төлбөр гэх мэт),
2) Элохимыг албан ёсоор угтан авахын тулд ЭСЯ байгуулахад.

Раелчууд бол шашингүй үзэлтнүүд бөгөөд энэ нь далдын ер бусын, хувиршгүй зүйлс Бурханд итгэдэггүй гэсэн үг юм. Бидний өвөг дээдэс Бүтээгчдийн тухай яривал тэд анхны Еврей Библид бичигдсэнээр “Тэнгэрээс ирсэн хүмүүс ” буюу “ Элохим ” хэмээх шинжлэх ухааны дэвшилтэт Харь гаригийн соёл иргэншлийн хүмүүс бөгөөд “Тэнгэрийн хүмүүс ” ч гэж нутгийн уугуул хүмүүс нэрлэдэг. Тухайн үед шинжлэх ухааны ойлголт дутмаг байснаас бид мухар сүсэг, ид шид, хуурмаг зүйлээр дүүрэн Дэлхийд амьдрах болсон.

Биднээс 25*000 жилээр түрүүлж шинжлэх ухааны өндөр хөгжилд хүрсэн Харийнхан буюу Элохим нь нийт орчлон ертөнцийг бүтээгээгүй, харин оронд нь амьдрал үгүй Дэлхийг нээж олоод генетик инженерчлэлийн дэвшилтэт технологийг ашиглан бүх амьдралыг багтаасан шинжлэх ухааны асар том лабораторийг Дэлхий дээр байгуулсан юм. Тэд бүхнийг энгийн организмуудаас эхлэн, өөрсдийн дүр төрхөөр хүмүүсийг бүтээсэн, тухай Библид өгүүлсэн байдаг. (Эхлэл 1:26). Өнөөдөр бид шинжлэх ухааны эрин зуунд амьдарч байгаа бөгөөд ийм ер бусын шинжлэх ухааны үйл ажиллагааны үндэслэлийг ойлгож, хүлээн зөвшөөрч эхэлж байна.

Бурхан бол орчлон ертөнцийг бүтээгч гэдэгт шашинд итгүүлдэг ч Раелчуудын хувьд өөр байр суурьтай байдаг. Элохим буюу Харийн эрдэмтэд орчлон ертөнц макро организмаас микро организм хоёрын аль алинд нь ч Хязгааргүй гэдгийг харуулж чадсан юм. Хязгааргүй ертөнцийн тухай ойлголтыг олон хүн ойлгоход хэцүү байдаг, учир нь бид нэг өдөр төрж, өөр нэг өдөр буцдаг ; иймээс бидний эргэн тойрон дахь бүх зүйл хязгаарлагдмал шинж чанартай гэж таамаглахад хүргэдэг. Гэхдээ хязгааргүй орчлон дээр эхлэл, төгсгөл гэж үгүй. Орчлон ертөнц дээр бүх зүйл мөнхөд орших бөгөөд үүрд ийм байх болно.
Тун удахгүй бид өөр гариг руу аялж, Элохимийн адил замналаар амьдрал бүтээх болно. Иймээс тэр үед бид өөрсдийгөө “Бурхад” болох юм.

Үгийн гарал зүйн агуулгын хувьд ,тийм ээ бид тэгж үздэг. ‘Шашин’ гэдэг үгийг бүх зууны туршид маш олон удаа ашигласан, буруугаар хэрэглэж ирсэн бөгөөд өнөө үед олон хүмүүс ‘шашин’ гэсэн тэмдэглэгээнээс ичиж зугтаах болсон. Үүний зэрэгцээ, олон хүн ‘шашин’ гэж юу болох талаар буруу ойлголттой байдаг ба үүнийг Бурхан шашны итгэл бишрэл гэж үздэг. ‘Шашин’ гэдэг үг нь Латин хэл дээрх ‘Religare’ гэсэн үгнээс гаралтай бөгөөд энэ нь холбоос үүсгэх гэсэн утгатай бөгөөд хүмүүсийн хооронд, хүн төрөлхтөн ба хүн төрөлхтнийг бүтээгчдийн хооронд, хүн ба оддын хооронд эсвэл Дэлхий ба тэнгэрийн хооронд гэх мэт.

Гэхдээ энэ чухал биш, гол нь холбоо тогтоох гэдэг нь хамгийн чухал зүйл юм.

Түүнчлэн Буддизмын нэгэн адилаар Раелизм бол атейст үзэл санааны философи гэж хэлэгдэх бөгөөд Бурхан гэж байдаггүй учраас Бурхан гэх зохиомол зүйлд итгэдэггүй. Жинхэнэ анхны Еврей Библи дээр “Элохим” гэж бичсэн байдаг (Бурхан биш). Энэ нь олон тоон дээр “Тэнгэрээс ирсэн хүмүүс” гэж орчуулагддаг.

Раелчууд “Бурхан” гэдэг зохиомол зүйл байдаг гэдэгт итгэдэггүй ч Бүтээгчид байдаг гэсэн ойлголтыг хүлээн зөвшөөрдөг төдийгүй ,Бүхнийг бүтээгч Элохимийн илгээсэн түүхийн өөр өөр цаг үед хүн төрөлхтнийг мэргэн ухааныхаа замаар хөтлөхөөр ирсэн Есүс, Мухаммед, Мосес, Будда гэх мэт бүх эртний агуу зөнчийг хүндэтгэн хайрладаг. Хүн төрөлхтөн тэднийг хайр хүндэтгэлтэйгээр, нйрсаг угтахад бэлэн болох тэр үед зөнчид бидний бүтээх Элчин сайдын яаманд Элохимийн хамт эргэн ирэх болно.

Тиймээ, хүн бүр манай албан бус Раелийн уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Раелийн гол арга хэмжээ болох *Аз жаргалын Академи нь тив бүрт жил болгон зохиогддог бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг арга хэмжээний хэсгээс үзнэ үү.

Клонайд компани нь 1997 онд Майдар Раелийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд учир нь хүнийг колоноор хувилах нь Элохимийн тайлбарласнаар шинжлэх ухааны тусламжтай үхэлгүй амьдралд хүрэх анхны алхам юм. Дэлхийн даяар хүмүүс хүнийг колоноор хувилах санааг ихэд сонирхож байсан учир 2000 онд Раел Клонайд төслийг эхлүүлэн Раелийн тэргүүлэх доктор Брижитт Бойселиерт хүлээлгэн өгөхийг шийдсэн бөгөөд анхны хүнийг эсийн аргаар хувилан гаргасан юм.

Түүнээс хойш Клонайд төсөл нь Раелийн Хөдөлгөөнөөс бүрэн хараат бус болжээ. Раел болон Раелийн Хөдөлгөөн ч нь үүнд хөрөнгө оруулалт хийдэггүй бөгөөд Клонайдтай ямар ч холбоогүй. Харин цаашдын алсын хараатай холбоотой ёс суртахуун, оюун санааны дэмжлэгийг өгч чиглүүлдэг юм. Дэлгэрэнгүй мэдээллийг clonaid.com дээрээс авна уу.

Хас тэмдэг нь Гитлерийн үеэс ч өмнө хэдэн мянган жилийн өмнөөс бий болсон Дэлхийн хамгийн эртний бэлгэ тэмдэг юм. Хас тэмдэг нь Гитлерийн гарт орохоос өмнө *Аз буяны бэлгэдэл* болон хэрэглэгддэг байжээ. Давидын од тэмдэг нь хүн төрөлхтөнд танил болсон хамгийн эртний бэлгэ тэмдэг бөгөөд манай Бүтээгч Харийнхан буюу Элохимын бэлгэдэл юм. Элохимийн бэлгэ тэмдэг нь цаг хугацааны Хязгааргүйн бэлгэдэл (Хас тэмдэг) орон зайн Хязгааргүйн бэлгэдэл (Давидын од) -ноос бүрддэг.swastika_symbol

Харийнхан буюу Элохимийн 25,000 жилээр түрүүлсэн тэр шинжлэх ухааны түвшнөөс орчлон ертөнц нь цаг хугацаа, орон зай хязгааргүй гэдгийг шинжлэх ухааны үүднээс баталж чадсан бөгөөд Давидын од нь хоёулаа дээш доош эсрэг чиглэлд чиглэсэн гурвалжин хэлбэртэй байдаг нь ( дээр орших зүйл доор мөн адил) гэсэн утгыг агуулдаг.
Хас тэмдэг нь Санскритаар “сайн сайхан” гэсэн утгатай ба цаг хугацааны хязгааргүйг мөн илтгэдэг, дэлгэрэнгүйг ProSwastika.org сайтаас аваарай

Элохимийг хүн төрөлхтөний Бүтээгч мөн болохыг Раелчууд олон нийтэд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр таниулж ирсэн юм. Жил бүр дөрвөн удаа Раелийн ёслолын арга хэмжээ баяр тохиодог. Жил бүрийн 4-р сарын эхний ням гариг, 8 сарын 6, 10 сарын 7 болон 12 сарын 13 нд Раелчууд ёслолын арга хэмжээгээ зохион байгуулдаг өдрүүд юм.

Энэхүү ёслолын арга хэмжээгээ орон нутгийн цагаар өдрийн 15 цагт тэмдэглэдэг.

Раелийн идэвхитэй гишүүд нь тус байгууллагийн зорилгод хувь нэмрээ оруулах замаар онцгойлон Дэлхий ертөнцийн түүхэнд маш чухал хувьсал буюу Элохимийг Дэлхий дээр угтаж авахад бэлдэж байна.

Хэрхэн Раелийнхантай нэгдэх мөн идэвхитэй гишүүн болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл өөрийн улс дахь Раелийн Хөдөлгөөний гишүүдтэй холбогдоно уу.

Раелийн хөдөлгөөнд 100 гаруй Хүндэт хөтөчбайдаг. Хөтчүүд нь Раелийн Хөдөлгөөний албан ёсны гишүүд биш ч Раелийн үзэл санаа философиг дэмжиж Дэлхий нийтэд хүчирхийлэлийн эсрэг, шударга бус шүүх, засгийн газрын буруутай үйл ажиллагаатай тэмцэж шинэчлэлэт хийх нь хүн төрөлхтөний амьдралыг өөрчилж сайжруулна гэдэгт итгэдэг. Хүндэт хөтөчийн бүрэн жагсаалтыг эндээс авах боломжтой.

Үнэнийг мэдэж аваарай

1973 онд Раел Үл Мэдэгдэх Нисдэг Биеттэй учрах үеэр биднийг бүтээгч Харийнханаас хүлээн авсан мэдээллийг уншаарай!

Бусад үйл явдлууд

Биднийг дага

Раел Академи