Майдар Раелбол манай Дэлхийгээс алс хол орших Харийн бүтээгчид буюу Элохимын илгээсэн хамгийн Сүүлчийн элч бөгөөд Хүн төрөлхтөнд зориулсан сүүлчийн мэдээллээдамжуулахыг хүсчээ.
1973 оны 12-р сарын 13-ний өглөө РАЕЛ 27 насандаа уралдааны автомашины сэтгүүлээ амжилттай эрхлэн гаргаж байх үедээ Францын төв хэсэгт байрлах “Пью де Лассолас” хэмээх галт уулын орчим Харь гаригийн хүнтэй ер бусын учралаар уулзжээ. Харь гаригийн зочин түүнд хүн төрөлхтний гарал үүслийн талаар нарийн дэлгэрэнгүй тайлбарлаж, ирээдүйгээ хэрхэн зохион байгуулах тухай мэдээллүүдийг өгсөн нь “ОЮУНЛАГ ЗАГВАР”. хэмээх номонд нь тэмдэглэгдсэн юм.Тэр газраа зургаан удаа дарааллан уулзсаны дараа өгсөн даалгаврыг нь РАЕЛ хүлээн авч хүн төрөлхтөнд энэхүү шинэ хувьсгалт мэдээнийхээ талаар түгээж, хүмүүс өөрсдийн Бүтээгчид болох Харийнханыг ямар ч учир битүүлэг байдал, айдасгүйгээр ухамсартайгаар найрсгаар хүлээж авахад бэлтггүүлэх үүрэгтэй байв. Энэхүү чухал даалгаварыг бодож тунгаан хэдэн сар өнгөрсний дараа Раел ходоодны шархлаа өвчин тусч, эцэст нь маш их дуртай авто спортын сэтгүүлчийн ажлаа орхин, түүнтэй уулзсан Харь гаригийн хүн болох Яавэгийн өгсөн үүрэгт өөрийгөө бүрэн зориулахаар шийдсэн байна. Энэхүү уулзалтаас хойш 1 жилийн хугацаанд тэрхүү үйл явдлын талаархи ном бичиж хэвлүүлэн, хэвлэлийн бага хурал зарлаж улмаар Францын хоёр гол телевиз, радиогийн нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгсөн юм. 1974 оны 9-р сарын 19-нд Парис хотод зохион байгуулагдсан анхны олон нийтийн уулзалт 2000 гаруй хүний анхаарлыг татаж, оролцсон байна. Удалгүй түүний хүндтэй даалгаврыг биелүүлэхэд нь туслахыг хүссэн хэсэг бүлэг хүмүүсээс бүрдсэн MADECH нэртэй холбоог байгуулсан бөгөөд хожим нь “Раелийн Хөдөлгөөн” болсон юм. 1974 оны сүүлч гэхэд уг холбоо нь 170 гаруй гишүүдтэй болсон байв. Харин тэд одоо 120 орны 100`000 гаруй гишүүд болж өргөжөөд байна.
1975 оны 10-р сарын 7-нд тэд Хоёр дахь удаагаа дахин уулзаж, Оюунлаг Загвар номны хавсралт хэсэг болох түүний 2 дахь номонд тэмдэглэгдсэн нэмэлт мэдээллүүдийг өгсөн байна. Тэр цагаас хойш Раел Дэлхий даяар тойрон явж, биднийг Бүтээгч Харийнханыг найрсгаар угтан авах хүсэл сонирхолтой хүмүүсийг урьж улс орон тив бүрт уулзалт, семинар зохион байгуулах болжээ.
Тэрээр хэд хэдэн ном бичсэний дотор “Мэдрэхүйн бясалгал“, түүний сургаалиудын гол хэсэг болсон манай гаригийг илүү ухаалгаар удирдах тухай”Оюунчлал” , үхэл гэдгийг үзэлгүйгээр оюун санаагаараа шилжин амьдрах боломж ба шинжлэх ухааны ачаар хүрч болох гайхамшигт ирээдүйн тухай”Хүнийг колоноор хувилахыг дэмжье” зэрэг гайхалтай номнууд бий.
Өнгөрсөн он жилүүдэд хэд хэдэн хүмүүнлэгийн төслүүдийг санаачлан дэмжиж ирсний дотор сургуулийн насныханд бэлгэвчийг зөв зохистой хэрэглэхийг уриалахаас гадна гар хангалгын эрүүл мэндийн ач холбогдлыг сурталчлан таниулах , “Ялгааг тэвчих төдий хандах нь хангалтгүй, харин тэдний ялгааг нь хайрлах ёстой” гэдэг уриатай бэлгийн цөөнхийг дэмжих Дэлхий нийтийг хамарсан ажлууд , Хүний эрхийг хүндэтгэн үздэггүй бүх шашнуудын сургааль номлолыг цэнзүүрдэх шаардлага тавих ажлууд, Клонайд компанийг үүсгэн байгуулж улмаар Хүнийг колоноор хувилахыг дэмжих, Дэлхий дээрх бүх хүмүүс хоол хүнсээр бүрэн хангагдаж өлсгөлөнгөөс ангижрах цорын ганц боломж болох GMO-г таниулах ; Clitoraid буюу бүдүүлэг эртний уламжлалаар бага насандаа бэлэг эрхтнээ зэрэмдэглүүлсэн эмэгтэйчүүдэд бэлгийн таашаал эдлэх бие физиологийн боломжтой болгоход чиглэсэн эрүүл ахуйн нийгэмлэг байгуулан, Африкийн уламжлалт бүх омгийн ахлагч нарыг нэгтгэж Африкийн Нэгдсэн Улс шинээр байгуулахыг уриалах зэрэг олон хүмүүнлэгийн үйл ажиллагааг амжилттай явуулаад байна.
Раел дэлхийн томоохон телевизийн нэвтрүүлгүүдэд зочилж ярилцлага өгсөний дотор 60 минут, CNN, FOX, BBC-н мэдээний хөтөлбөрүүд, Breakfast with Frost, Entertainment Tonight зэрэг нэвтрүүлгүүдийг нэрлэж болно. Тэрээр шинжлэх ухааны тухай өөрийн алсын харааг тайлбарлахаар Америкийн Нэгдсэн улсын Конгресст хүртэл уригдаж, Дэлхийн олон улсын удирдагч нарын зочин болсон бөгөөд 2000 онд анх Конго улсын Ерөнхийлөгч Денис Сассоу Н’Гүессо түүнийг албан ёсоор хүлээн авч уулзсан юм. Олон уран бүтээлчид төдийгүй Францын зохиолч Мишель Хоэлебек, Хью Хефнер нар түүнийг хүлээн зөвшөөрөв.
Буддын шашинд Майдар, Еврейн шашинд Мессия, Христийн шашинтнуудын Парацелет ч бай, Дэлхий дээрх бусад овог аймгуудын өгсөн өөр ямар ч нэр бай Дэлхийн шашин соёл бүхэнд ямар нэгэн ЭЛЧ эргэн ирэхийг тэмдэглэсэн байдаг. Энэхүү хүсэн хүлээсэн элч нь өмнөх элчүүдийн нэг адил хүн бүрийн хүндлэл тааллыг хүлээн авахдаа бус, харин биднийг Бүтээгчид биднээс юуг хүсэн хүлээж байгааг мэдэгдэх гэж иржээ. Энэ бол РАЕЛ-ийн сүүлийн 40 жилийн турш Дэлхий даяар тасралтгүй аялахын зорилго бөгөөд өөртөө ямар нэгэн зүйлийг өмчлөх бус Харийнхан буюу Элохимийг 2035 оноос өмнө барьж байгуулсан Элчин сайдын яам байгууламждаа Бүтээгчдээ угтан авахын төлөө бүх амьдралаа зориулан амьдарч байна.
Анхны учрал
1973 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 27 настай Раел уралдааны автомашины сэтгүүлээ амжилттай эрхэлж байх үедээ өөр дэвшилтэт гарагийн хүн төрөлхтөнтэй уулзсан гайхамшигт үйл явдал болсон юм. Тэр Харийн зочинг Яавэ гэдэг байв.
Тэр газраа зургаан удаа дараалан уулзаж, түүнд өгсөн даалгаврыг Раел хүлээн авсанаар хүн төрөлхтөнд энэхүү шинэ хувьсгал хийх мэдээллийнхээ талаар түгээж, хүн төрөлхтөнийг Бүтээгчдээ угтан авахад бэлдэж эхлэв.
Хоёр дахь уулзалт
Түүнийг гариг хооронд аялж, Элохимын гариг дээр зочлохыг урьсан бөгөөд тэр гариг дээр Дэлхийн бүх агуу зөнчидтэй уулзжээ.
45 жилийн туршид Раел бидэнд өөрийгөө хөгжүүлж,
хүн төрөлхтнийг энэрэн хайрлах нь хичнээн чухал болохыг бидэнд заасан
Энэ бүх жилүүдэд тэр биднийг удирдан чиглүүлж, хүн төрөлхтнийг аврах гайхалтай хүмүүнлэгийн ажлуудыг хамтдаа эхлүүлсэн.
РАЕЛИЙН түүх

Дуучин /Ая зохиогч
Раел 1946 оны 9 дүгээр сарын 30-нд Клауде Ворилхон нэртэйгээр Францын Вичи хэмээх газар төрсөн бөгөөд тэрээр Амбертад байдаг эмэг эх, нагац эгч хоёр дээрээ өсжээ. Яруу найраг, ая зохиох, дуу дуулах дур сонирхолдоо автсан Раел 15 настайдаа гэрээ орхин гарч Парист очин Клауде Сэллэр хэмээх урлагийн нэрээрээ дуулах болжээ.
Бельгийн од дуучин Жак Брелийг ихээхэн шүтэн бишрэгчийн хувьд түүний анх уран бүтээлийн гараагаа эхэлж байсан Парисийн бүх кабарет газруудад, ялангуяа L Echelle de Jacob-д дуулж байв.

Спорт-автомашины сэтгүүлч
Өөрийн гэсэн автомашины уралдааны сэтгүүл * Auto Pop- г гаргасан ба Францын уралдааны машины сэтгүүлүүд дотор Хамгийн шилдэгнь байсан бөгөөд түүнд зээлдүүлсэн машинаар өөрөө уралдаж ч үзэх боломжтой болсон юм.











Уралдааны автомашины жолооч
Ингээд тэр Алайн Прост зэрэг аваргуудыг төрүүлсэн Францын Магни Коурс дахь алдарт Уинфийлдийн уралдааны машины сургуулийг дүүргэжээ. Франц дахь Албигийн уралдааны зам дээр хийсэн анхны уралдаандаа тэрээр маш туршлагатай, нэртэй нисгэгч нарын дунд орон толгойн хэсэгт барианд орсон нь хэн бүхний гайхашралыг төрүүлж байв.
Удалгүй тэрээр эхний тойрогт амжилттай уралдах авъяасаараа олны танил болсон бөгөөд заримдаа эхний тойрогтоо 7 хүртэлх машиныг гүйцэж түрүүлдэг байв!
Аз жаргалын академи
-д
РАЕЛТАЙ хамт
ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ, АМЬДРАЛЫН УТГА УЧИР, АЗ ЖАРГАЛ
Эдгээрийн тухай Сүүлчийн элчээс мэдэхийг хүсч байна уу? РАЕЛ бидэнтэй хамт!
Сүүлчийн элч РАЕЛААС энэ амьдралын жинхэнэ туршлагыг суралцах боломж одоо ч танд байна.