raelian movement logo_White
Search
Close this search box.

Раел биднийг бүтээсэн Харийн эрдэмтэнтэй анх уулзсанаас хэдхэн сарын дараа 1974 онд уг Раелийн Хөдөлгөөнийг үндэслэн байгуулжээ. Байгуулагдсанаасаа хойш тогтвортой хөгжиж, одоогоор Дэлхийн 120 орны 130,000 гаруй гишүүдтэй болж өргөжөөд байна. Эдгээр гишүүдээс 300 орчим нь Раелийн зааврын дагуу Хөдөлгөөний үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг Хөтөч нар юм.

Тэдгээр үйл ажиллагааны гол зорилго нь Раелийн Хөдөлгөөний үндсэн хоёр зорилтыг биелүүлэхэд чиглэнэ.

1. Биднийг бүтээгч Харийнхан буюу Элохимын илгээсэн мэдээллийг нийтэд түгээх

Дэлхий дээр Элохимийн Элчин сайдын яам төслийн байгууламжийг барих

Elohim_UFO

Раелийн Хөдөлгөөн нь ашгийн бус байгууллага юм. Ижил санаа зорилготой гишүүдээсээ хандив бүрдүүлэн үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг. Бүх гишүүд чөлөөт цагаараа Раелийн сайн дурын хүмүүнлэгийн ажлуудад оролцдог бөгөөд өргөсөн хандивыг зөвхөн хөдөлгөөний эрхэм зорилго, үйл ажиллагаандаа зарцуулдаг.
Раелчууд нийгмийн бүх давхрагийн хүмүүсээс бүрддэг. Тэд энэ гаригаа Дэлхийн диваажин болгох хүсэл эрмэлзэлээр дүүрэн байдаг. Энэ Дэлхийд шинжлэх ухаан хамгийн түрүүнд хүний сайн сайхны төлөө хөгжих тэр үед бүх хүчирхийлэл өвчин мэт болж, эцэст нь бүрмөсөн эмчлэгдэж ,устаж үгүй болно.
Хэрэв та бидэнтэй нэгдэхийг хүсвэл оршин суугаа газрынхаа Раелийн Хөдөлгөөнтэй холбоо тогтоогоорой.

Бид бол Раелчууд